Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Нүүдэлчин Монгол" наадам наймдугаар сард болно


Densmaa 2018-08-01 03:08

“Нүүдэлчин Монгол” наадамд 2000 орчим хүн оролцоно.

   Наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол”  наадам зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид  хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. “Нүүдэлчин Монгол” наадмын үеэр Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн эх хэл болон аман уламжлалын урлагийн төрлийг өвлөн уламжлагч аймаг, нийслэлийн ардын авьяастнууд төв тайзан дээр болон өөрийн аймаг, дүүргийн “Отог” дээр  ардын урлагийн тоглолтоо наадамчин олонд 5 өдрийн турш толилуулах юм. Мөн иргэд, сонирхогчдын дунд эх хэл, аман уламжлалын илэрхийлэл төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үзсэн: 1399

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна