Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

Австралийн иргэн, доктор Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав


Densmaa 2018-08-02 03:08

Мариа-Катарина Ланг нь Монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн юм.

   Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өглөө. Доктор Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн юм. Доктор Мариа-Катарина Ланг хилийн чанадад монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалаар дамжуулан Монголын түүх, соёлыг олон улсад таниулах, монгол угсаатны зүйн эд өлгийн цуглуулга болон соёлын чиглэлээр олон улсын бага хурал, лекц семинар, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа уулзалтын үеэр сонирхуулав.

Үзсэн: 1062

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна