Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА


Densmaa 2018-08-22 04:08

ҮБХИС 2030 он хүртэлх Хөгжлийн стратегийн замаа зураглаж, олон улсын зэрэглэлд нийцсэн сургалттай, боловсон хүчний чадавхитай болох зорилго тавьсан байна.

   БСШУЯ-наас төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж байна. Өнөөдөр БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа ХСИС, ҮБХИС, АШУҮИС-иудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан, өвөлжилтөд бэлэн эсэхтэй танилцжээ.

   Нийт арав гаруй сургуулийг харьяалалдаа багтаадаг ХСИС хичээлийн шинэ жилээ угтахад бэлэн болсон байна. ХСИС-ийн хувьд төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангахаас гадна, сонсогчдоо чадавхжуулахад анхаардаг аж. Тусгай мэргэжлийн анги бий болгож, ховор мэргэжлийн чиглэлээр сургаж буй тухайгаа багш нар онцолсон байна.

   ҮБХИС энэ оны долдугаар сард элсэлтээ авч дууссан, элсэн орогчид цэргийн бэлтгэл хийх хээрийн ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх үед ирэх юм. Арван жилийн сургалтаас эхлээд, докторын сургалт явуулдаг батлан хамгаалах чиглэлийн сургууль. Өнөөдрийн байдлаар 10 гаруй оронтой гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаатай болсноор суралцагчдаа солилцох, гадаадад багш нараа чадавхжуулж мэдлэг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Үзсэн: 1210

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна