Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Оюутнуудад боловсролын тэтгэлэг олголоо


Densmaa 2018-08-23 03:08

2018-2019 оны хичээлийн жилд нийт 46 хүүхэд залуучуудад 50-100% тэтгэлэг гардууллаа.

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газар Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран ажилласаар ирсэн юм. Тус сангаас “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”-өөрөө дамжуулан 17 дахь жилдээ нийслэлийн есөн дүүрэг, Булган, Орхон аймгийн манлайлагч хүүхэд, залуучуудад дээд боловсрол эзэмших боломжийг олгож байна.  2001 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт нийт 659 оюутан залуу хамрагдаад байгаа аж. Тус сангаас эдгээр оюутан залууст нийт 600 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт хамрагдсан залуус дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг амжилттай дүүргэж, 100 хувь мэргэжил эзэмшсэн байна. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 46 хүүхэд залуучуудад 50-100% тэтгэлэг гардууллаа. Эдгээр 46 хүүхдийг сурах эрмэлзэл, идэвхи санаачлага, ар гэрийн боломжийг харгалзан үзэж, хоёр үе шаттайгаар шалгаруулан, сонгожээ.

Үзсэн: 1113

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна