Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-10
mongolia

Шинэ мэдээ

УЛААНБААТАР, ХӨХ ХОТЫН ЧУУЛГЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ МАРГААШ БОЛНО


Densmaa 2018-09-05 04:09

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд: “Бидний хувьд соёл, түүх, зан заншил гэх мэт ижил төстэй талууд их байдаг.

   БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 05-08-ны хооронд Улаанбаатар хотноо болж байна. Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт наймдугаар сарын 6-ны өдөр болох юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон, Хөх хотын Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн газрын дарга Лан Еи, Хөх хотын Чуулгын намын дарга Ли Шали нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ, Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолтын талаар ярилцав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний хувьд соёл, түүх, зан заншил гэх мэт ижил төстэй талууд их байдаг. Хоёр хотын уран бүтээлчид хамтраад урлагийн тоглолт хийж байгаа нь бидний найрамдалт хамтын ажиллагаа ойр нягт байгааг харуулахаас гадна соёл, урлагийг сурталчилсан сайхан арга хэмжээ болж байгааг дурдахад таатай байна. Хамтарсан тоглолт Улаанбаатарчуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Үзсэн: 274

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна