Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой


Densmaa 2018-10-10 03:10

Франц, Польш, Канад зэрэг улсуудад монгол гэрийг дамжуулан борлуулдаг сүлжээ ажиллаж байна.

   Монгол Улс жилд 2000 гаруй иж бүрэн монгол гэр экспортолж, 6000 орчим гэрийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлж байна. Монгол гэр үйлдвэрлэлийн чиглэлээр 150 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани аяны, отрын, малчдын, уул уурхай, зам барилгын ажилчдын, жуулчны баазын, хот суурин газрын, ресторан хүлээн авалт, хүндэтгэлийн, экспортын, тоглоом-бэлэг дурсгалын гэсэн 10 төрлөөр, 1,9-40 м хүртэл диаметртэй  3 ханатаас 32 ханатай гэр үйлдвэрлэж байгаа юм.

   Цаашид гэрийн үйлдвэрүүдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, өөр материалаар орлуулан хийх, суурин болон нүүдлийн шинж байдалд тохирсон гэрийн шинэ загвар, хэрэглээний шинэ шийдлийг бий болгох, монгол гэрийн өвөрмөц хэв шинжийг олон улсад сурталчилж, экспортыг өсгөх шаардлагатай бий. Ингэснээр жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой гэж үздэг. Дэлхийн улс орнууд, ард иргэд монгол гэрийг улам ихээр сонирхох болж, барьж ашиглахад хялбар байдаг тул байгаль цаг уурын аль ч нөхцөлд хэрэглэхэд нэн тохиромжтой гэдгээр нь сайшааж байна.

Үзсэн: 1019

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна