Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай байна


Densmaa 2018-10-31 02:10

Цаашид худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа дуулгав

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв. Найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад ноён Элчин сайд Филипп Мэрлин хариу талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр, цаашид худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж буйгаа дуулгасан юм. Мөн бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг Монгол Улс руу татах нь чухал болохыг онцолсон.

Үзсэн: 850

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна