Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Түмэн тэмээ”-ний баяраа ирэх онд тэмдэглэнэ


Densmaa 2018-11-12 02:11

Завхан сумын 140-өөд тэмээн жин тээсэн 30 гаруй жинчин Улаангомд иржээ

      Увс аймгийн Завхан сум баруун бүс нутагт тэмээн сүргийн тоогоороо тэргүүлдэг. “Сум сурталчлах өдөр“-ийн хүрээнд Завхан сумын 140-өөд тэмээн жин тээсэн 30 гаруй жинчин Улаангомд иржээ. Тэд Сангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээж зэргийг тэмээндээ ачиж, 180 орчим км замыг гурав хоногийн хугацаанд туулсан байна.  Сум сурталчлах өдрийн хүрээнд тэмээ унах, ачих, айраг бүлэх үзүүлбэр Завхан суманд хийж байгаа бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм. Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэж байсан түүхтэй. 1989 оноос хойш 30 жилийн дараа буюу ирэх 2019 онд гурав дахь удаагаа “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна.

Үзсэн: 1433

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна