Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар, Парис хотуудын харилцаа, хамтын ажиллагаа


Densmaa 2018-11-12 03:11

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны ерөнхий төлөвлөлт дээр хамтарч ажиллах, Парис хотын туршлага, мэргэжилтнүүдийн дэмжлэг авах,Парис хотын нэрэмжит гудамж байгуулах талаар судалж шийдвэрлэхээр болов

     Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нарын албаны хүмүүс  Парис хотод албан айлчлал хийлээ. Уулзалтаар Улаанбаатар, Парис хотуудын харилцаа, хамтран хэрэгжүүлж болох төслүүд, хот төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах, замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлаар санал, мэдээлэл солилцож, дараах асуудлаар хамтарч ажиллах талаар тохиролцов. Үүнд: Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны ерөнхий төлөвлөлт дээр хамтарч ажиллах, Парис хотын туршлага, мэргэжилтнүүдийн дэмжлэг авах, Парис хотын нэрэмжит гудамж байгуулах талаар судалж шийдвэрлэхээр болов. Парис хотын орлогч дарга Патрик Клүманы зүгээс Парис хотын мэргэшсэн агентлагуудаар дамжуулан Улаанбаатар хотод мэргэжилтнүүдийг ажиллуулах, хамтын ажиллагааны бусад чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар санаачлагатай ажиллахаа илэрхийлэхийн хамт Парис хотын   агаарын бохирдлыг 2050 он хүртэл бууруулах төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцуулав.

Үзсэн: 916

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна