Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Яруу найргийн нэгэн өдөр”


Densmaa 2018-11-13 02:11

Номын зураг чимэглэлийг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, уран хайчилбарч Сандагдоржийн Төрбурам хийж, Шведийн шинэ оны хуанлийн хуудас түүний уран хайчилбараар эхэлжээ

    Шведийн зохиолчдын эвлэлийн хэвлэх үйлдвэрээс уламжлал болгон явуулдаг “Яруу найргийн нэгэн өдөр” сэдэвт номын баяр өчигдөр боллоо. Энэ үеэр Шведийн зохиолчид 2019 оны шинэ хуанлийг хэвлэснээ танилцуулж, ирэх оны хуанлиа монгол яруу найрагчдын номын чимэг зургаар эхлүүлсэн нь онцлог болжээ.
Тухайлбал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа, яруу найрагч Банзрагчийн Энхтуяа нар хамтран “Дорнын салхи” нэртэй яруу найргийн номыг швед хэл дээр Шведийн зохиолчдын хэвлэх үйлдвэрт хэвлүүлэн гаргасан юм. Номын зураг чимэглэлийг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, уран хайчилбарч Сандагдоржийн Төрбурам хийж, Шведийн шинэ оны хуанлийн хуудас түүний уран хайчилбараар эхэлжээ. Шведийн зохиолчдын шүлгийн түүвэр номд яруу найрагч Д.Нямаагийн “Чамайг би зүүдэлсэн”, зураач С.Төрбурaмын “Тэнгэрийн улирал”, яруу найрагч Б.Энхтуяагийн “Намрын навч чимээгүйхэн унахад” зэрэг шүлэг хэвлэгдэн гарсан байна.

 

Үзсэн: 1594

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна