“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг болов
Монгол Улсад өнөөдөр 1100 гаруй уламжлалт эмч ажиллаж, уламжлалт эмийн долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байна
“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Уг хэлэлцүүлгээр уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж хэлэхдээ, "Монголын уламжлалт анагаах ухаан бол зөвхөн эмчилгээний арга төдийгүй монголчуудын оюуны өв, соёлын дархлаа, байгальтайгаа зохицон амьдрах ухааны цогц. Монгол Улсад өнөөдөр 1100 гаруй уламжлалт эмч ажиллаж, уламжлалт эмийн долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Энэ бол уламжлалт анагаах ухаан манай эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болсны илрэл юм” гэв. Мөн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэлээ.
Үзсэн: 63
Tweet