Байгаль хамгаалагчдыг чадавхжууллаа
Завхан аймагт цоохор ирвэс тархсан бүс нутгийн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт хийлээ
Завхан аймагт цоохор ирвэс тархсан бүс нутгийн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт хийлээ. “Цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалахад нөхөрлөл, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах” төслийн хүрээнд болсон уг сургалтаар оролцогчдод зэрлэг амьтдын хууль бус ан агнуур, худалдааг бууруулах, хяналт шалгалтын ажлыг сайжруулах, мөн гэмт хэргийн газарт үзлэг хийхэд ашиглагдах арга зүй, практик мэдлэг олгов. Завхан аймагт цоохор ирвэс ихэвчлэн өндөр уулын хад асгатай бүс нутаг, дархан цаазат болон тусгай хамгаалалттай газруудад тархан амьдардаг. Судалгаа, автомат камерын мониторингийн үр дүнгээр Отгон сум, Отгонтэнгэр уул болон орчмын уулсаар ирвэс амьдардаг нь тогтоогдсон бөгөөд энэ бүс нь ирвэсийн чухал амьдрах орчинд тооцогддог байна.
Үзсэн: 65
Tweet