“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд хууль эрх зүйн асуудлыг хэлэлцэв
хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, ил тод байдал, шийдвэр гаргах хурдыг сайжруулах шаардлагатай байна гэлээ
“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног”-ийн хүрээнд хаврын чуулганаар хэлэлцэх эдийн засгийн чиглэлтэй хууль, эрх зүйн чухал асуудлыг хөндөж байна. Тухайлбал, татварын багц хууль болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг асуудлыг чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, хөрөнгө оруулагчид аль улсын макро эдийн засгийн үзүүлэлт тогтвортой, хөрөнгө оруулалтад таатай, шударга орчин бүрдсэнийг харж шийдвэр гаргадаг. Тиймээс Монгол Улс эдийн засгийн бодлого, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатайг тодотгож байлаа. Мөн тэрбээр, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль ярьж байгаа нь энэ чиглэлд хийж буй нэг алхам юм. Олон улсын судлаачид, хөрөнгө оруулагчид ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог бууруулах, хувийн хэвшилд учруулж буй дарамт, хүнд суртлыг багасгах шаардлагатайг онцлов. Үүний зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал зүйл нь тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчин. Шийдвэр гаргалт удаашрах тусам тодорхойгүй байдал нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл буурдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, ил тод байдал, шийдвэр гаргах хурдыг сайжруулах шаардлагатай байна гэлээ.
Үзсэн: 409
Tweet