Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов


Densmaa 2026-03-12 03:03

Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд ажлын хэсэг Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллах болсныг тодотголоо

       Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийлээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг ойн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, хуулийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах чиглэлээр холбогдох саналыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлоход чиглэжээ. Хэлэлцүүлэгт ойн салбарын чиглэлээр бодлого тодорхойлдог, үйл ажиллагаа явуулдаг салбарын яам болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид оролцов. Энэ үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсныг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд ажлын хэсэг Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллах болсныг тодотголоо.

Үзсэн: 65

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна