Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-04-2023
монгол

Шинэ мэдээ

“Монгол үндэсний хөгжим“


Densmaa 2018-11-14 01:11

Хөндлөн лимбийг их бага хоёр төрөлд хувааж, их хөндлөн лимбэ нь долоон өнгө, бага нь зургаан өнгө нийт 13 өнгөнөөс бүрэлддэг ажээ.

   Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь лимбэ буюу хөндлөн бишгүүр юм. Хөндлөн бишгүүр нь III зууны үед Хүннү нарын дотор байсан мэдээ бий. Хөндлөн лимбийг их бага хоёр төрөлд хувааж, их хөндлөн лимбэ нь долоон өнгө, бага нь зургаан өнгө нийт 13 өнгөнөөс бүрэлддэг ажээ. Түүнчлэн 1982 онд Улаанхад хотын дүүргээс археологчдын малтан гаргасан Юань улсын үеийн хөгжмийн ангийн зургаас монгол хүний лимбэ үлээсэн дүрсийг олсон нь их Юань улс Хубилай сэцэн хааны үед лимбийг хэрэглэж байсны гэрч болон үлдэв. “Лимбэ” гэдэг үг нь Төвдөөр бишгүүр хөгжмийг нэрийдсэн байна. “Авьяаслаг монголчууд” тэмцээнд амжилттай оролцож, өөрсдийн чадвар, мэдрэмжээрээ олонд танигдсан гайхамшигтай хөгжимчид бол Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар юм. Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Хангарьд“ үндэсний найрал хөгжмийн лимбэчин Б.Мягмарцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр Хөгжим бүжгийн коллежийг 2002 онд элсэн суралцаад МУГЖ М.Бадамын удирдлаган дор Лимбэ хөгжмөөр суралцаж төгссөн. Улмаар 2014 онд СУИС-д үргэлжлүүлэн суралцаж, Ц.Цэвэгсүрэн багшийн удирдлага дор 2016 магистрын зэрэг хамгаалсан мэргэжлийн хөгжимчин. Тэрээр Монгол улсын алдарт гавьяат хөгжимчин, лимбэчин, шударгач, нэрт сурган хүмүүжүүлэгч Лувсандоржийн Цэрэндоржийн нэрэмжит мэргэжлийн лимбэчдийн 2-р уралдаанд шилдэг хөгжимчнөөр шалгарч Гран при шагнал хүртсэн билээ. Түүнчлэн Монгол улсын ардын жүжигчин төрийн хошой шагналт Лувсандамбын Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдааныг дэд байр, Шаравын нэрэмжит олон улсын уралдаануудад амжилттай  оролцож байв. 

Лимбэ бол дэлхийн хөгжим. Бусад оронд ч лимбэ хөгжимтэй төстэй хөгжим бий. Монгол лимбэ ялгарах онцлогтой. Тоглох арга барил нь ч өөр. Тухайлбал Монгол Улс Лимбэний битүү амьсгааны урлагийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. 2011 онд Бүгд Найрамдах Индонези Улсын Бали хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай зургадугаар хуралдаанаар Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд бүртгэж,  2012 онд Монгол Улс Лимбэний битүү амьсгааны урлагийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн  батламжаа авсан. Албан ёсоор гардан авсан батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейн харьяа Төрийн түүхийн музейд хадгалж байна. Лимбэчин мэргэжлийг эзэмшиж төгсөж байгаа хүн битүү амьсгаагаар тоглох арга барилыг заалгадаг. Лимбэ нь маш эртнээс үүсэж хөгжсөн өвөг хөгжмийн зэмсэг. Хэдийд үүссэн ямар хүн зохиосон талаар баримт байхгүй ч Монгол ардын  язгуур хөгжмийн зэмсэг гэдэг ам дамжсан үлгэр домогт өгүүлсэн байдаг. Морин хуур, уртын дуу ч мөн адил. Морин хуур уртын дуу гурвыг “Монголын сонгодог” гэж нэрлэдэг. Энэ гурав харилцан шүтэлцээтэй. Уртын дуу дуулахад морин хуур суурь өнгийг нь гаргаж өгдөг. Дуучны гаргаж амжаагүй нарийн чимхлүүр нугалааг лимбэчин хийдэг.  Битүү амьсгаагаар тоглоход   хөгжимчин амьсгаагаа хэрхэн авч байгаа нь үзэгч сонсогчдод анзаарагддаггүй.  Энэ аргыг эзэмшсэн хүн бол хэдийд, яаж амьсгаа авахад хэл гол үүрэг гүйцэтгэдэг учраас нүүрэнд ямар ч өөрчлөлт гарахгүй гэж Либэчин сонирхуулан ярьлаа.                             

   Лимбэний дууны өнгө аяс нь доод чалхандаа ялдам зөөлөн, дүүрэн уянгалаг, дээд чалхандаа шингэн исгэрүүлэн уянгалах нь шувуудын жиргээг санагдуулам. Бас уран гоё нугалаа хугалааг гойд илэрхийлнэ. Гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолойн үүргийг гүйцэтгэнэ. Ялангуяа уртын дуутай найрсан эгшиглэх нь гойд нарийн дээд хоолойд нөхөн дуурсах нь олонтой байдаг. Энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг ур дүйн үүднээс шаарддаг. 

  Лимбийг голдуу хулсаар хийдэг байсан бол сүүлд төмөр, орчин үед хуванцараар хийж байна. Лимбэний толгой талд богино залгаа хийж, хөг тааруулдаг ч байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж, дээд нүхний хажуу талд беммоль-диезны тэмдэг тавьж, тоглогч тухайлсан нэг хөгжмөөр тоглож, зохиолын хөг солигдоход ашигладага. Лимбэ нь их, дунд, бага гарын гэж гурван янз байдаг. Харин өрнө дахинд флейт, флаут Узбек, Таджикт-най, Буриад Тувад-лимба, лимби, Түвдэд-глингву гэж нэрлэхээс гадна Ди-хулсан лимбийг дундад улсад өргөн хэрэглэдэг. Эрт үед хэнчүй, хэнди гэж нэрлэж байжээ. 6 даруул нүхтэй 61-63 см урт, театр-хөгжмийн чуулгад Курай-лимбэний нэг төрлийг Башкирын хөгжимд хэрэглэнэ.

Үзсэн: 1854

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна