Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртэв


Densmaa 2018-11-15 03:11

Туркийн Шинжлэх ухааны академийн шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болд шагнадсан юм.

   ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртлээ. Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулжээ. Тэрбээр 1972 онд турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш зургаан жилийн турш Хөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж байв. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа "Орхоны бичгийн дурсгал" дөрвөн боть ном хэвлүүлсэн. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, цахим толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн.

Үзсэн: 958

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна