Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2019-01-16
mongolia

Шинэ мэдээ

"Чингис хаан, Монголын нүүдэлчдийн мөрөөр" үзэсгэлэн Дани улсад гарч байна


Densmaa 2019-01-09 10:01

Монголчуудын түүхийн баялаг үзмэрийг хадгалж Копенгаген хот дахь Данийн Үндэсний музейн танхимд байршуулана.

   "Чингис хаан болон Монголын нүүдэлчдийн мөрөөр" үзэсгэлэн Дани улсын Орхус хотын Археологи, угсаатны зүйн музейд нээгджээ. Тус музей энэ тухай өөрийн цахим хуудсандаа мэдээлэхдээ, "Чингис хаан, түүний эрэмгий морьт цэргүүд хүний түүхэнд хэзээ ч байгаагүй Номхон далайгаас, Европ хүртэл сунасан Аугаа Их гүрэнг байгуулсан. Ер нь монголчууд тал нутаг, говь цөлийг туулан тэмцэж, худалдааны замыг хянан байж өрнө, дорныг холбож өгсөн гавъяатай агаад энэ түүхэнд ул мөрөө мянга мянган жил гүн үлдээж тэмдэг тавьсан хүмүүс юм. Энэ мэт Чингис хаан болон Тал нутгийн нүүдэлчин монголчуудын сонирхолтой түүхийг харуулсан энэ үзэсгэлэн энэ оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэнэ" гэсэн байна. Үүний дараа Монголчуудын түүхийн баялаг үзмэрийг хадгалж, улмаар Европын соёлт ард олонд танилцуулж байгаа уг үзэсгэлэнг Копенгаген хот дахь Данийн Үндэсний музейн танхимд байршуулах ажээ. 

Үзсэн: 65

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна