Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

"Утгын чимэг" наадамд С.Дамдиндорж түрүүллээ


Densmaa 2019-01-09 10:01

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анх удаа зохион байгуулж, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байжээ.

   Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам боллоо. 22 дахь удаагийн "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ тэргүүлэв. Тэрээр Монголын яруу найргийн 1990-ээд оныхны нэгэн содон төлөөлөгч бөгөөд "Жимсний бөөр" номоороо утга зохиолын хүрээнд танигдсан нэгэн. МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ дэд байр, гуравдугаарт байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн "Булангийн зогсоол" өгүүллэг шалгарав. “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг 1990 онд анх удаа зохион байгуулж, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан юм.

Үзсэн: 1433

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна