Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

АНУ-д суугаа монголчууд 4 тонн хэвийн боов захиалж байв


Densmaa 2019-01-24 02:01

Тээвэр зуучийн “Англо Фрейт” компани Монголын компаниудыг дэлхийтэй ийнхүү холбож өгч байна.

   Монгол-АНУ-ын хамтарсан “Англо Фрейт” компани өнгөрсөн оны сар шинийн баяр Цагаан сарын өмнө АНУ дахь монголчуудын захиалгаар 4 тонн хэвийн боов ачуулж байжээ. “Энэ жил захиалга өссөн” гэж дээрх компанийн ерөнхий захирал Д.Оюунбилэг хэлж байна. Олон улсын шуудан илгээмж, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг тус компанийн шугамаар гадаадад суугаа монголчууд 6 тонн хэвийн боов захиалаад байна. Манай улсын экспортыг нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнийг нэг нь гадаад худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах явдал юм. Энэ тал дээр “Англо Фрейт” компани гадаад худалдааны сүлжээг байгуулах ажилд үлгэр жишээ болон оролцдог. Тус компани АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын тээвэр зуучийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож Монголын компаниудыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Үзсэн: 907

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна