Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа


Densmaa 2019-01-25 11:01

Ш.Тогтохбаатар 2018 онд 1215 толгой мал тоолуулжээ.

   Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн малчин Шинэнгийн Тогтохбаатарт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр "Улсын аварга малчин" цол олголоо. Ш.Тогтохбаатар гэргий Э.Дэнсмаагийн хамт 36 жил хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэж, халуун хошуут малынхаа буян, ашиг шимийг хүртэн төр, түмэндээ нэр хүндтэй ажиллаж, амьдарч явна. Тэрбээр 2018 онд 1215 толгой мал тоолуулжээ. “Өнгөрсөн жил Өлзийтөд цас их унаж зудын байдалтай өвөлжсөн. Энэ жил цасгүй, цаг дулаан байгаа ч хавар яахыг хэлж мэдэхгүй нь" хэмээн хаширлаж суугаа аварга малчин маань “Малаа сайн маллаж чадвал арвай буудай шиг л үрждэг сайхан шүү дээ. Гэхдээ одоо тоог биш чанарыг харж, эдийн засгийн ухаантай амьдрах ёстой” хэмээн санал бодлоо ярилаа. Аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг хотонд нь очиж гардууллаа.

Үзсэн: 926

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна