Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-08-2019
mongolia

Шинэ мэдээ

Уламжлалт тоглоом наадгайн үзэсгэлэн гарна


Densmaa 2019-01-30 10:01

Үзэсгэлэнд 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлэхээр бэлтгэжээ.

   Цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт тоглоом, наадгай” тусгай үзэсгэлэнг хоёрдугаар сарын нэгэнд гаргана. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй эртний Сяньби, Уйгарын хаант улсын үеийн шавар, шаазан хасаа, богийн шагай, тоосгоор хийсэн хонин жиргээ зэрэг тоглоомын олдворуудыг анх удаа дэлгэн үзүүлэх юм. Мөн ард түмний дунд өнөө хүртэл уламжлагдан ирсэн хорол, үйчүүр, бажий, буган жиргээ зэрэг 100 гаруй тоглоомыг дэлгэн үзүүлэхээр бэлтгэжээ. Цагаан сарын битүүний орой шагайгаар “Алаг мэлхий” өрдөг бол, шинийн нэгэнд золголтоор ирсэн зочид гийчид нь “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинжихээс гадна үйчүүр, алаг мэлхий, дөрвөн бэрх, хорол зэрэг тоглоом тоглодог уламжлалыг ийнхүү хүүхдүүдэд сонирхуулах юм байна. Мөн үзэгчид ч уламжлалт тоглоом наадгайгаар тоглох боломжтой ажээ.

Үзсэн: 180

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна