Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гахай жилд ерөнхийлөгч Х.Баттулга Европын орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна.


Densmaa 2019-02-11 12:02

Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав.

    XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Төрийн ордны Өргөө гэрт угтан авч, уулзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын амар мэндийг эрэн, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “Урин цаг ирж байна. Гадаад харилцаа маань ч гэсэн Та бүхний идэвх оролцоогоор илүү найртай сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ирж байгаа гахай жилд миний бие хөрш хоёр улсууд болон Европын бусад орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Та бүхнийг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн онцлов. Энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүрийн Цагаан сарын үеэр зохион байгуулахаар тогтож буйд дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид талархалтай хандаж буйгаа илэрхийллээ.

Үзсэн: 803

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна