Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголоос гүрвэлийн шинэ төрөл зүйл олж илрүүлжээ


Densmaa 2019-02-11 12:02

Олдворыг "Говьраптор" хэмээн нэрийддэг.

  Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс Овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрлийг олж илрүүлжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. Уг олдворыг "Говьраптор" хэмээн нэрийддэг. Учир нь "Говьраптор" гэж нэрлэсэн нь тус олдворын эрүү нь ижил төрлийн араг яснаас жижиг байсан аж. Судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй юм. "Говьраптор" нь шүдгүй ба бичил биетэн, ургамлаар хооллодог байсан гэж эрдэмтэд мэдэгдэв. Тус гүрвэлийг ойролцоогоор 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан гэлээ. Энэ төрөл зүйлийн олдвор БНХАУ, Хойд Америкийн нутгаас ихэвчлэн олддог ба Монгол Улсаас анх удаагаа олдож байна.

Үзсэн: 922

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна