Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛД АНХ УДАА “АМЬГҮЙ БИЕТ” ЖҮЖИГ ТОГЛОГДОНО


Densmaa 2019-02-14 11:02

Контемпорари хэмээн тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй.

   “Амьгүй биет” контемпорари жүжгийг энэ сарын 23,24-нд толилуулах гэж байна. “Гол дүрд Спикер” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэхүү зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари хэмээн тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй. Үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх гэнэ. Шинэ үеийн урлагийн бүтээлчид энэхүү жүжгээрээ дуу чимээний бохирдол хэмээх XXI зууны тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон ан амьтан, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьжээ.   

Үзсэн: 1050

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна