Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт ГХЯ-нд боллоо


Densmaa 2019-02-28 10:02

АНУ-ын Нобелийн шагналтан, шилдэг залуу бизнесмен, венчур, хөрөнгө оруулагч, старт-ап компани үүсгэн байгуулагчдыг Монголд урьж туршлага хуваалцах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна

       Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах зорилго бүхий “Монгол, Америкийн залуучуудын жил”-ийн нээлт ГХЯ-нд боллоо. Монгол, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2017 онд тохиосон. Энэ үед хоёр орны холбогдох албаныхан 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлах ажлыг эхлүүлж, 2019 оны есдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохирсон юм. Өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж буй энэхүү жилийн хүрээнд хоёр орны залуусыг дунд соёл, урлаг, спортын тэмцээн болон эссэ бичлэгийн уралдаан, Фэйсбүүк форум зохион байгуулахаас гадна Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах юм. Мөн АНУ-ын Нобелийн шагналтан, шилдэг залуу бизнесмен, венчур, хөрөнгө оруулагч, старт-ап компани үүсгэн байгуулагчдыг Монголд урьж туршлага хуваалцах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Үзсэн: 1014

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна