Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Мөсний баяр 20 дахь жилдээ болно


Densmaa 2019-02-28 11:02

Энэ үеэр Дархадын хотгорын сумдын урлагийн тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хээрийн цайны амталгаа, цасан дээр гар бөмбөгийн тэмцээн, цасны сумо зохион байгуулна

      Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгйинхан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нууран дээр мөсний баярыг 20 дахь жилдээ ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд мөсний баярыг зорин ирдэг иргэдийн тоо нэмэгдсэн байна. Мөсний баяр болохтой холбогдуулан Хатгал тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд захиалгаа авч дуусчээ. Жуулчны баазуудын 80 орчим хувь нь Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт буюу Ханх сум, Хатгал тосгон Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуу байршиж үйл ажиллагаагаа явуулдаг. Хөвсгөл нутгийн онцлогийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Цас, цааны баяр” арга хэмжээг Рэнчинлхүмбэ суманд зохион байгуулна. Энэ үеэр Дархадын хотгорын сумдын урлагийн тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хээрийн цайны амталгаа, цасан дээр гар бөмбөгийн тэмцээн, олс таталт, буухиа гүйлт, цасны сумо, цанын уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг уралдаан тэмцээн болно. 

Үзсэн: 1696

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна