Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн философ судлалын холбооны III, Философийн судалгааны Энэтхэгийн зөвлөлийн 93 дахь чуулган


Densmaa 2019-03-20 10:03

их дээд сургуулиудын хооронд шууд харилцаа тогтоох, оюутан харилцан солилцох асуудлаар санал солилцсон байна

     Aзийн философи судлалын холбоо, Философийн  судалгааны Энэтхэгийн зөвлөл хамтран Азийн философ судлалын холбооны III, Философийн  судалгааны Энэтхэгийн зөвлөлийн 93 дахь чуулганыг Энэтхэг улсын Бихар муж дахь НавНаланда Махавихар их сургуульд боллоо. Азийн орнуудын 600 гаруй зочид төлөөлөгч оролцсон эдгээр чуулганд Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Ганболд оролцож  Монгол, Энэтхэгийн  уламжлалт хэлхээ холбоо, ардчилал, хөгжил дэвшил, оюун санааны  үнэт зүйлд үндэслэсэн  тал бүрийн хамтын ажиллагаа бүс нутгийн  энх тайван,  тогтвортой байдалд нааштай үүрэг гүйцэтгэх болно гэж хэлсэн үгэндээ дурдсан байна. Элчин сайд Г.Ганболд Азийн философ судлалын холбооны  Ерөнхийлөгч проф. Р.С.Бхат, Навналанда Маханбихар их сургуулийн захирал Б.Ваданатх  зэрэг  хүмүүстэй уулзаж, философ, Буддын судлалын салбарт их дээд сургуулиуд болон эрдэмтэд судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их дээд сургуулиудын хооронд шууд харилцаа тогтоох, оюутан харилцан солилцох асуудлаар санал солилцсон байна.

Үзсэн: 968

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна