Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”


Densmaa 2019-03-21 10:03

Өдөрлөгт зориулан МЗХ-ны байранд уран бүсгүйчүүдийн урласан хээ хуар, хатгамлаар чимсэн казах үндэсний гэрийг тусгайлан барьжээ

    Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, МЗХ-той хамтран “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Дорнын зурхай ёсоор Наурыз нь шинэ жилийн эхэн, хаврын өдөр шөнө тэнцсэн өдөртэй давхацдаг. Тиймээс казахууд гуравдугаар сарыг Наурыз гэж нэрлэдэг. Өдөрлөгт зориулан МЗХ-ны байранд уран бүсгүйчүүдийн урласан хээ хуар, хатгамлаар чимсэн казах үндэсний гэрийг тусгайлан барьжээ. Энэ үеэр үндэсний хувцсаараа гоёсон охид Наурыз көже, идээ будаа, цайгаар хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг дайлсан юм.  Мөн залуус казах ардын дуу, домборын аялгуу эгшиглүүллээ. Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан, “Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог. Энэ сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор энэхүү өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна” гэв.

 

Үзсэн: 969

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна