Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Умард Энэтхэг дэх Ладакын соёлыг сурталчлах арга хэмжээ боллоо


Densmaa 2019-03-25 10:03

Тус муж нь аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг эдийн засгийн нэг хөшүүрэг төв

     УБ хотноо Умард Энэтхэг дэх Ладакын соёлыг сурталчлах арга хэмжээ боллоо. Энэтхэгийн Ладак Монголтой онцгой холбоотой. Учир нь, орчин цагийн Ладакыг бүтээгч гэдгээрээ алдаршсан 19 дэх Бакула Ринбүчи Монголд элчин сайдаар ажилласан юм. Тус муж нь аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг эдийн засгийн нэг хөшүүрэг төв, монгол оронтой байгаль цаг уурын адил төстэй ажээ.  Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх, “Энэтхэгийн соёл иргэншлийн өв манай оюун санааны хөрш болох Монгол Улстай буддын шашнаар дамжин нягт холбогддогийг та бүгд мэдэх билээ. Манай хоёр орны түүхэн болон соёлын харилцаа өнө эртний бөгөөд бид зүрх сэтгэлээрээ холбоотой. Ладак бүс нутгийн тухай энэхүү ёслол нь бидний эв найрамдал, соёлын харилцааг улам бүр бэхжүүлж, сурталчилж, хадгалан авч үлдэх зорилготой юм” гэлээ.  

Үзсэн: 941

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна