Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Археологийн дурсгалыг цогц байдлаар малтан судалжээ.


Densmaa 2019-03-28 10:03

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна.

      Монгол, Солонгосын судлаачид Баян-Өлгий аймгийн Шивээт хайрхан уулын дурсгалт газарт буй түрүү төмрийн үе болон түүнээс хойших үед холбогдох археологийн дурсгалыг цогц байдлаар малтан судалжээ. Ингэснээр нэг оршуулгын газраас илэрч олдсон бүх хүний ясанд генетикийн, олдвор хэрэглэгдэхүүнд харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт амьдарч байсан овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болсон байна. 2015 онд Монгол Алтайн нурууны бүс нутагт, түрүү төмрийн үед холбогдох пазырыкийн соёлын булшны хайгуул судалгаа хийж улмаар 2016-2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна.

 

Үзсэн: 1092

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (88)