Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Mon Heritage” төслийн ээлжит өдөрлөг боллоо


Densmaa 2019-04-02 11:04

Монгол төдийгүй гадаад хүүхдүүдэд монгол соёл уламжлал, түүхийг хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулав

     Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит өдөрлөг боллоо. Хилийн чанадад өсөн торниж буй монгол хүүхдүүдийг эх орныхоо соёл уламжлал, түүхийг танин мэдэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлтэй болгох зорилгоор Бүгд Найрамдах Сингапур Улсын Ли Куан Югийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар уг төслийг санаачлан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин оролцов. Төслийн хүрээнд “Mon Hub” өргөө буюу монгол орчин бүрдүүлсэн өргөөнд монгол төдийгүй гадаад хүүхдүүдэд монгол соёл уламжлал, түүхийг хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулав. Монголын түүх соёл, уламжлалыг сурталчлахыг Элчин сайдын яамнаас үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдэд “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-өөр Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байсан юм.

Үзсэн: 933

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)