Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг Москва хотын Улаан талбайд дуулна


Densmaa 2019-04-05 10:04

Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд “Болор од” найрал дууны тэмцээн зохион байгуулсан билээ

     Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг Москва хотын Улаан талбайд болох Аугаа их эх орны дайны ялалтын баярын 74 жилийн ойн өдрийн хүндэтгэлийн тоглолтод дуулахаар болжээ. Энэ оны гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд “Болор од” найрал дууны тэмцээн зохион байгуулсан билээ. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл, орон нутгийн 13 найрал дууны хамтлаг орос болон монгол хэлээр дайны он жилүүдийн тухай дуу дуулсан юм. Тус тэмцээнд МУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлаг  нэгдүгээр байр эзэлж, Москва хотноо болох Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах,  Байгаль нуур явах эрхээр шагнуулжээ. 

Үзсэн: 1160

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна