Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулна


Densmaa 2019-04-11 11:04

Хэнтий аймгийн Дадал сум буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөшөө, дурсгалын цогцолбор байгуулж буй юм

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоол баталлаа. Хэнтий аймгийн Дадал сум буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөшөө, дурсгалын цогцолбор байгуулж буй юм. Уг цогцолборыг түшиглэн Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах бөгөөд энэ нь эх түүхээ олон улсад сурталчлан таниулах, аялал жуучлалыг хөгжүүлэх томоохон боломж гэдгийг БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Үндэсний урлагийн их театр байгуулах,  Байгалийн түүхийн музейг шинээр байгуулах ажлын баг байгуулах захирамж гаргалаа.

Үзсэн: 1474

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна