Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүд эх орондоо ирлээ


Densmaa 2019-04-11 11:04

Угтан авсан бүх хүнд зориулан тэмцээнд оролцсон бүжгийн үзүүлбэрээсээ бүжиглэж сонирхууллаа

       БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүд эх орондоо ирлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд тэднийг угтан авахдаа, “Манай хүүхдүүд Ази төдийгүй Европын орнуудын олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргаж, Монгол орныхоо нэрийг дэлхийн тайзанд гаргасанд баяр хүргээд, цаашдаа өсвөр үеийнхээ олон найз нараа урлагаар хичээллэх замд нь түүчээ болоорой гэж хүслээ. БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон тэмцээнд нийт 16 орны 500 орчим уран бүтээлч, бүжгийн хамтлагууд өрсөлдсөнөөс манай бүжигчид үндэсний бүжгийн төрлөөр бага, дунд насны хоёр ангилалд оролцож Гран при шагналыг хүртлээ. Мөн чөлөөт бүжгийн төрлөөр хоёр хамтлаг гран при шагнал авлаа. Хүүхдүүдийг онгоцны буудал дээр аав, ээж гэр бүлийнхэн болон багш нар, найз нөхөд нь баяр хүргэж халуун дотноор хүлээн авсны дараа угтан авсан бүх хүнд зориулан тэмцээнд оролцсон бүжгийн үзүүлбэрээсээ  бүжиглэж сонирхууллаа.

 

Үзсэн: 1021

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна