Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Театрын өдрүүд” хаврын аялан тоглолт


Densmaa 2019-04-15 10:04

Энэ удаагийн аялан тоглолт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлт болж байгаагаараа онцлог

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Дорнод, Хэнтий аймгуудад зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн аялан тоглолт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлт болж байгаагаараа онцлог. Аялан тоглолтын хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанрын шилдэг бүтээлүүд багтжээ. Тухайлбал, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, төрийн шагналт зохиолч Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг бүтээлээ толилуулна.

Үзсэн: 1053

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна