Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол судлаачдыг хүлээн авч уулзав


Densmaa 2019-04-22 11:04

Ирэх жил болох Хархорум хотын 800 жилийн ой, 2021 онд болох Монгол судлалын 12 дугаар Их хуралд идэвхтэй оролцохыг хүслээ.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй дээрх хуралд оролцохоор ирсэн олон улсын Монгол судлаач эрдэмтдийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлал, Монголын түүх, соёлын өвийг судлахад гол үүрэгтэй Монгол судлаачид ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд ирэх жил болох Хархорум хотын 800 жилийн ой, 2021 онд болох Монгол судлалын 12 дугаар Их хуралд идэвхтэй оролцохыг хүслээ. Энэ удаагийн хуралд Монгол судлалын ууган төв Санкт-Петербург хотын Эрмитаж улсын музей, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Шинжлэх ухааны архив, Улаан-Үдийн Монгол, Будда, Төвдийн судлалын хүрээлэн, Оросын угсаатны музейн нэртэй судлаачид ирж оролцож байна.

 

Үзсэн: 930

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна