Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол оюутнуудын дундах орос хэлний олимпиад


Densmaa 2019-05-01 11:05

Тэргүүн байрт Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан Ц.Бямбасүрэн шалгарав

    ОХУ-ын Москва хотын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцаж буй оюутнуудын дунд Орос хэлний олимпиад энэ сарын 27-нд болж, тэргүүн байрт Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан  Ц.Бямбасүрэн шалгарлаа. Тус улсад суралцаж буй монгол оюутнуудын дундах орос хэлний олимпиад, илтгэлийн тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам дэмжин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл ОХУ-д суралцаж буй монгол оюутны 2019 оны илтгэлийн уралдааны тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутан Ц.Марал “Оюутны халаас” сэдэвт илтгэлээр шалгарсан байна.

Үзсэн: 925

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна