Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Рэйвагийн шинэ тоолол эхэллээ


Densmaa 2019-05-14 11:05

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока, “Японы шинэ Эзэн хаан ширээндээ заларч, Рэйвагийн шинэ тоолол эхэллээ. Өмнөх Хэйсэйн он тоолол Монгол орон ардчилсан нийгэмд шилжих үетэй давхацсан. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа гүнзгийрч, Стратегийн түвшинд хүртэл өргөжин хөгжсөнд баяртай байна” хэмээн тэмдэглэв. Уулзалтын үеэр Элчин сайд М.Такаока Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, Япон-Монголын сургалтын эмнэлэг байгуулах төслийн талаар хөндөж ярив. Дээрх хоёр төслийн ажилд Японы менежментийг нутагшуулахаар хэлэлцэн тохирсон бөгөөд нээлт нь тун удахгүй болох гэж байгаа билээ.

Үзсэн: 967

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна