Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас 20 сурагч явна, түүний 2 нь Дундговийнх


Densmaa 2019-05-14 11:05

Хүүхэд, залуучууд өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, англи хэлний чадвараа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь бахархууштай байна

     Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингс, Дундговь аймагт ажиллалаа. Тус айлчлал нь ирээдүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Элчин сайдын яамны хөтөлбөрүүдээ танилцуулах, мэдээлэл түгээх зорилготой ажээ. ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингс, “Тус аймагт 36 цаг ажиллаж байна, өөрийн албаны чиглэлийн бүх байгууллагаар орж, аль болох олон хүнтэй уулзан, мэдээллээ түгээж, санал солилцохыг хичээж ажиллалаа. Энэ хугацаанд ажигласан нэг зүйл бол хүүхэд, залуучууд өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, англи хэлний чадвараа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь бахархууштай байна. Монгол Улсаас 20 сурагч явна, түүний 2 нь Дундговийнх” гэлээ.

Үзсэн: 979

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна