Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол жор шалгарлаа


Densmaa 2019-05-17 09:05

ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд энэ сарын 22-нд Монгол Улс болон бусад орнуудын шалгарсан хоолны жоруудыг ашиглан хоол хийж сурталчилж, уулзалт зохион байгуулах юм

ЮНЕСКО-гийн хүн ба шим мандлын нөөц газруудын “тогтвортой” хоолны жорын нэгээр монгол жор шалгарлаа. 2019 оны Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг "Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд" сэдвийн дор тэмдэглэнэ. Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар шим мандлын нөөц газруудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажлыг зохион байгуулах юм. Үүнд зориулан Монгол Дагуурын шим мандлын нөөц газраас банштай борцтой будаатай цайны жорыг хүргүүлэхэд уг жор шалгарчээ. ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд энэ сарын 22-нд Монгол Улс болон бусад орнуудын шалгарсан хоолны жоруудыг ашиглан хоол хийж сурталчилж, уулзалт зохион байгуулах юм.

Үзсэн: 1135

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна