Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНЧУ-д албан ёсны айлчлал хийж байна


Densmaa 2019-05-20 11:05

Энэ нь БНЧУ байгуулагдсанаас хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тус улсад хийж буй анхны айлчлал

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь БНЧУ байгуулагдсанаас хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын 2 танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөв. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.

 

Үзсэн: 963

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна