Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс нэрээ дэвшүүлж 2019-2023 онд тус хорооны гишүүнээр ажиллах эрхтэй боллоо


Densmaa 2019-06-11 11:06

Нийт 145 улс нэгдэн орсноос Ази, Номхон далайн бүс нутгаас 14 улс байна

    Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын оролцогч талуудын Бага хурлын 7 дугаар чуулган Франц улсын Парис хотноо хуралджээ. Чуулганаар гишүүн орнууд нийт 15 асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргасны дотор тус конвенцын Засгийн газар хоорондын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Монгол Улс нэрээ дэвшүүлж 2019-2023 онд тус хорооны гишүүнээр ажиллах эрхтэй боллоо. Манай улс 2005 оны конвенцод 2007 онд нэгдэн орсноос хойш конвенцын хэрэгжилтийг ханган ажиллаж хоёр удаагийн хугацаат тайлангаа хүргүүлээд байгаа ажээ. Тус конвенцод нийт 145 улс нэгдэн орсноос Ази, Номхон далайн бүс нутгаас 14 улс байна. Манай улсын хувьд Засгийн газар хоорондын хороонд гишүүнээр сонгогдон ажиллах болсон нь уг конвенцын Монгол Улс дахь хэрэгжилтийг сайжруулах, соёлын илэрхийллийн олон төрөл, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг дотоодын болон олон улсын түвшинд бэлтгэх, сургах зэрэг чухал ач холбогдолтой болно.

 

Үзсэн: 968

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна