Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 16-04-2024
монгол

Шинэ мэдээ

Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулна


Densmaa 2019-06-19 12:06

Ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажил эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов. НИТХ-аас Франц улсын нийслэлийн захиргаанд захидал илгээж, Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин уулзалтын үеэр хотын захирагчид уламжлав. Ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажил эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.

Үзсэн: 1021

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна