Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн буддистуудын Энх тайвны бага хурал


Densmaa 2019-06-24 11:06

"Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ"

     Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд  эхэлсэн Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нээлээ. Тэрбээр, “Тус бага хурал дэлхийн улс орнууд хоёр хуваагдан зэрэгцэн тэмцэж байсан цаг үед Ази, Номхон далайн бүс нутагт даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын дор эвлэлдэн нэгдэн, тууштай тэмцэн, үлэмж их ачийг хүргэсэн. Энх тайван, аюулгүй байдлыг бид нүдний цөцгий мэт хамгаалж байх хэрэгтэй. Цаашид, Бага хурлыг НҮБ -ын нийгэм эдийн засаг байгаль орчны өргөн хүрээг хамарсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжин хамтарч ажиллан, энх тайван нийгмийг байгуулахад дэмнэж ажиллах болно” гэв. Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ, “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ. Их Монголын тулгар төр-Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурханы шашин бол монгол үндэстнийг гадаадын түрэмгийллээс сахин хамгаалж, дотооддоо эв нэгдэл, тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөөр байна гээд Монголын буддизм түүхэн дэлгэрлийнхээ нэгэн цаг үед үлэмж их хор хохирлыг амсаж, хүн амынхаа нэлээд хэсгийг улс төрийн хэлмэгдүүлэлд өртүүлсэн гашуун сургамжаа мартах учиргүй, дахин давтах ёсгүй. Тиймээс УИХ-аас жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна” гэв.

Үзсэн: 1089

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна