Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой


Densmaa 2019-06-25 10:06

Монгол, БНТУ-ын түүх соёлын харилцаа, өв уламлжлалыг судлах Түрэг судлалын хүрээлэнг МУИС-д байгуулсан

     Монгол, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд БНТУ-ын Ерөнхий сайд, Шадар сайд, Гааль, худалдааны дэд сайд, Гадаад явдлын дэд сайд Монгол Улсад айлчилжээ. Тун удахгүй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Монгол Улсад айлчлах юм. Энэ нь хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж буйн илрэл. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа ч өргөжин хөгжиж буй юм. Монгол, БНТУ-ын түүх соёлын харилцаа, өв уламлжлалыг судлах Түрэг судлалын хүрээлэнг МУИС-д байгуулсан. Улмаар, тус хүрээлэнд суралцаж буй 15 оюутанг Турк улсад тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр үргэлжлүүлэх болжээ. Мөн Налайх дүүрэгт байрлах Мэргэн Тонюкукын гэрэлт хөшөөг түшиглэн музей байгуулахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд Монгол, БНТУ-ын гадаад худалдааны эргэлт 44 сая ам.доллар байсан бол Туркын 3000 иргэн Монголд аялжээ. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүн агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал тайлбарласан юм. Тодруулбал, хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд “Турк Эйрлайнс” компанид Монгол Улс руу суудлын хязгааргүй нислэг үйлдэх, МИАТ компани БНТУ руу нислэг үйлдэх хүсэлт тавьсан гэв.

Үзсэн: 955

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)