Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Хааны эрэлд-2019" өндөрлөв


Densmaa 2019-07-01 11:07

Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна

      Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Энхийг дэмжих ажиллагааны энэхүү олон улсын сургууль 2003 онд АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан хээрийн сургуулиар гараагаа эхлүүлж байв. Ийнхүү өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израил, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орон анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцов. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Марк Свейн “Тавантолгойн сургалтын төв нь Монгол-АНУ-ын хооронд тогтоосон хамтын ажиллагаа харилцааг илэрхийлээд зогсохгүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг тод харуулж байна. Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна. Энэ сургуульд хамрагдсан бүх хүнд та бүхэн дэлхийн тавцанд хөл тавьж улс эх орныхоо даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэх үйл хэрэгтээ шилдэг байхаар нэгэнт энд иржээ. Та бүхэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн мандатыг хамгаалж, сахиулснаар энх тайван аюулгүй байдлыг дэлхий нийтэд авчрах болно” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцсон олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг уриаллаа. 

Үзсэн: 996

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна