Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21-07-2019
mongolia

Шинэ мэдээ

Монгол туургатны морьтны өв соёлын наадам


Densmaa 2019-07-01 11:07

Адуучин залуусын ид хав, айрагны чимчигнэсэн амт, сайхан морьтой хос, морины эдлэл хэрэглэлийн ур хийц, чанар чансааг шагшин бахадсан Морьтны соёл наадмаар сэтгэл оюунаа мялаана

    Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан долдугаар сарын 20, 21-нд “Хүйн долоон худагт” болно. Өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулахаар болжээ. Ингэснээр зуны дэлгэр цагт аялж яваа гадаад, дотоодын жуулчид аль ч сум аймагт очиход монголчуудын мянга мянган жилийн түүхтэй морьтны соёлыг үзэж баясах таатай боломж бүрдсэнээрээ үндэсний хэмжээний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно гэж үзэж байна. Энэ удаагийн Их хурд уралдаанаар зөвхөн газар газрын хурдан хүлгийн шандас хурдыг хараад зогсохгүй адуучин залуусын ид хав, айрагны чимчигнэсэн амт, сайхан морьтой хос, морины эдлэл хэрэглэлийн ур хийц, чанар чансааг шагшин бахадсан Морьтны соёлын наадмаар сэтгэл оюунаа мялаах боломжтой юм.

Үзсэн: 126

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна