Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа


Densmaa 2019-07-08 03:07

“Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна

      Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин долоодугаар сарын 6-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн асна. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрныг тохижуулж замыг зассан гээд төлөвлөсөн хэмжээндээ  ажиллаж чадлаа. Мөн Хүй долоон худагт зургаан насны хурдан морьны уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. 11-12-нд “Соёлын наадам” болох юм. Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллахаар болсон байна.

Үзсэн: 1344

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна