Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ.


Densmaa 2019-07-23 11:07

13 орны 22 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна

     Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт боллоо. Залуу монгол судлаачдын 2019 оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Энэтхэг, Герман,  Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 13 орны 22 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд монгол хэлийг тодорхой хэмжээгээр мэдэх боловч илүү сайн сурч, Монголын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Зуны сургалт 1988 оноос эхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд илүү далайцтай зохион байгуулж, олон орныг хамруулдаг болсон. Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой энэ сургалтын үр дүнд монгол судлалын залгамж холбоо бэхжиж, монголыг дэлхий дахинд таниулах зорилгод ахиц дэвшил гарна гэдгийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар тодотгов. Монгол судлаачид нь монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна гэдгийг БСШУС-ын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат онцоллоо.

Үзсэн: 1008

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна