Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Японы сурагчид Дорноговь аймагт аялж байна


Densmaa 2019-08-07 02:08

Сурагч солилцооны хөтөлбөрөөр монгол, япон хүүхдүүд хоёр улсад ээлжлэн зорчиж хоорондоо найз нөхөд бололцдог

    Дорноговь аймаг Японы Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны дагуу японы таван багш, 25 хүүхэд Дорноговь аймагт аялж байна. Сурагчид энергийн төв Хамарын хийдээр зочилж говийн малчин айлын аж амьдралтай танилцана. Сурагч солилцооны хөтөлбөрөөр монгол, япон хүүхдүүд хоёр улсад ээлжлэн зорчиж хоорондоо найз нөхөд бололцон, үе тэнгийнхээ хүүхдүүд хэрхэн сурч хөдөлмөрлөж, аж төрж буйг мэдэхээс гадна өөр өөр соёл иргэншил, зан заншлаас суралцдаг. Дорноговь аймаг болон Япон Улсын Шизуока мужтай хамтын ажиллагаатай болсноос хойш сурагч солилцооны хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, төрийн захиргааны албан хаагчдыг урт хугацааны сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд Дорноговиос Шизүока мужид 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж туршлага судалсан байна.

Үзсэн: 1235

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна